“Эмоци” продакшны тоглолтыг үзэхдээ 10-16 дугаар эгнээнд суусан иргэд яаралтай шинжилгээнд хамрагдана уу

“Эмоци” продакшны тоглолтыг үзэхдээ 10-16 дугаар эгнээнд суусан иргэд яаралтай шинжилгээнд хамрагдана уу

ЭМЯ-ны 17:00 цагийн ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тандалт судалгааны ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ хугацаанд бидний хийж буй тандалт шинжилгээнд туслалцаа үзүүлж, зарлаж мэдээлсэн харьяаллын дагуу ирж шинжилгээнд хамрагдах тал дээр зарим иргэд маань хойрго хандаж байна.

Тухайлбал “Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүс нь нэг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон. Үүний дотроос мэдээллээ буруу зөрүү өгөх, шинжилгээ өгөхөөс зайлсхийх тохиолдлууд гарч байна. Тиймээс Соёлын төв өргөөнд болсон “Эмоци” продакшны тоглолтыг үзэхдээ 10-16-р эгнээний 23-46 дахь суудал буюу голын эгнээнд суусан иргэд яаралтай ирж, шинжилгээнд хамрагдахыг зарлан мэдээлж байна. Хэрвээ зарласан тохиолдолд яаралтай ирэхгүй бол ард иргэдийн дунд эрсдэл үүсгэж, халдварын голомтыг тэлэх сөрөг  талтай учир үүргээ ухамсарлаж, яаралтай ирэхийг уриалж байна” хэмээн мэдэгдлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө