Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкны 50.6 сая ам.доллараар вакцин авах хүсэлтээ өгсөн

Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкны 50.6 сая ам.доллараар вакцин авах хүсэлтээ өгсөн

Монгол улсын коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулж гадна, дотно олон улс, байгууллагаас зээл, тусламж олгосон байдаг. Уг зээл тусламжийг хэрхэн зарцуулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлагналаа. 

Тэрбээр "Олон нийтийн сүлжээгээр гадаадаас авсан зээл, тусламжийн мөнгөн дүн болон бусад асуудлаар худал мэдээлэл их тарж байгааг онцолж, нарийвчилсан тайлангаа тавьж байна. Нийт 299.5 сая ам.долларын зээлийн гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсны 66.6 хувь буюу 199.5 сая ам.долларын зээлийг авсан. Үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилт 2020 оны дөрөвдүгээр улиралд орж ирэхээр хүлээгдэж байна.

АХБ-наас хамгийн их буюу нийт 160 сая ам.долларын зээл авахаас одоогийн байдлаар 128 сая ам.долларыг аваад байна. Энэ бол хөнгөлттэй зээл. 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр авсан. Энэ мөнгийг хүүхдийн мөнгө олгоход зарцуулсан. Дараагийн 30 сая ам.доллараар тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, 21 аймагт түргэн тусламжийн машин авна. Гэрээний шатанд байгаа тул бодит гүйцэтгэл хийгээгүй байна6

50.6 сая ам.долларын Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улс вакцин авах хүсэлтээ олон улсад өгсөн байгаа. Вакцины зах зээл өнөөдөр хэн мөнгөө төлнө тэр нь түрүүлж авах ийм нөхцөл байдалтай байгаа. Нэг ёсондоо эхний ээлжинд дэлхийн том, нөлөө бүхий улс орнуудын захиалгаар, эхлээд үйлдвэрлэж буй бүх вакциныг авах магадлалтай байгаа.

Тиймээс ДЭМБ-наас энэ оны 4 дүгээр сард зарласан "Ковакс" гэсэн хөтөлбөрт манай улс хамрагдсан. Энэ нь хөгжиж буй, буурай, нөлөө багатай улс орнуудад олгож, ард иргэдийг вакцинаар хангах зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг 4 байгууллага санаачилсны нэг Дэлхийн банкнаас буюу санаачлагчаас нь бид санхүүжилт аваад хийвэл Монгол Улсад илүү, хурдан вакцин нийлүүлэгдэж орж ирэх болов уу гэсэн агуулгаар явж байгаа" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: