БЗД-ийн 6, 26 дугаар хорооны дөрвөн иргэний хариу СӨРӨГ гарчээ

БЗД-ийн 6, 26 дугаар хорооны дөрвөн иргэний хариу СӨРӨГ гарчээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр захирамж гаргаж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тус дүүргийн 4, 6, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн бүрэн дэглэм тогтоохоор шийдвэрлэж, 18 цагаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн талаар бид саяхан мэдээлсэн. 

Учир нь БЗД-ийн 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Коронавирусын халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдсан 4 иргэн, мөн 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн оношлуураар илэрсэн 4 тохиолдол бүртгэгдсэн тул дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дээрх захирамжийг гаргасан байгаа юм. Тэгвэл зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 6, 26 дугаар хорооны 4 иргэний PCR-ын шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тодруулбал, энэ талаар УОК, ЭМЯ зэрэг албаны эх сурвалжууд мэдээлэл хийгээгүй байна.