Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт долдугаар сарын 10-ны өдөр үл таних хоёр хүн орж хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчилжээ.

Академич Р.Барсболд болон түүний эхнэрт хутга тулган дээрэм хийсэн хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгаж байгаа аж. Бүлэг дээрмийн хэрэг үйлдсэн дээрх этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан нь шалгалтаар тогтоогджээ.

У.УРАНЦЭЦЭГ