Өнөөдөр Франкфурт руу ниссэн онгоц Европт хүнд байдалд орсон Монгол иргэдээ авч ирэх үү

Өнөөдөр Франкфурт руу ниссэн онгоц Европт хүнд байдалд орсон Монгол иргэдээ авч ирэх үү

Манай улс дотооддоо коронавирусийн халдварыг алдсан тул чанга хатуу хөл, хорио тогтоосон. Улмаар гадаадын орнуудаас иргэдээ авч ирэх байсан тусгай үүргийг нислэгүүдийг гэнэт цуцалсан юм.

Ингэснээр Европын орнуудаас Франкфуртын нислэгээр өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр эх орондоо ирэхээр ажлаасаа гарч,  амьдарч байсан байр,  орон сууцаа хүлээлгэж өгөөд байсан 200 гаруй иргэн хүнд байдалд ороод байгаа талаар бид саяхан мэдээлсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр 8:00 цагт Улаанбаатар-Франкфурт чиглэлд МИАТ компани 118 иргэнийг Улаанбаатараас тээвэрлэсэн ниссэн гэх мэдээлэл байгаа юм. Харин тус нислэг хоёр хоногийн дараа буцаж Монголд ирэхдээ иргэдийг бус ачаа тээвэр, карго авч ирнэ гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Иймд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр эх орондоо ирэх байсан, Европын орнуудад амьдрах байргүй болж, хүнд байдалд ороод байгаа иргэд тус нислэгээр ирэх хүсэлтээ УОК-т өнөөдөр ч тавьсаар байгаа ажээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунчимэг иргэдийн энэхүү хүсэлтийн хариуд “Анхаарч яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэж УОК-ын дарга хэллээ” гэж мэдэгдсэн байна. Энэ нь Европын орнуудад хүнд байдалд ороод байгаа иргэдэд “Өнөөдрийн Улаанбаатар-Франкфуртын чиглэлийн нислэгээр эх орондоо ирж магадгүй нь” гэсэн багагүй итгэл найдвар өгөөд байгаа ажээ.