Энэ сарын 9-нд “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-д хандана уу

Энэ сарын 9-нд “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-д хандана уу

ЭМЯ-наас 17.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын голомтуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байгаа талаар ярихлаа зарын чанартай мэдээлэл хүргэв.  

Тэрбээр, 11-р сарын 9-ний 17.00- 03.00 цагийн хооронд Арслантай гүүрний баруун хойд талын Багшийн  хөгжлийн ордны чанх хойд талын “Говь гурван сайхан” караокегоор үйлчүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829, ЭМЯ-ны 119 тоот утсаар холбогдон зөвлөгөө зөвлөмж авахыг санууллаа.