“Туркойз Хилл”, “Рио Тинто” хоорондын арбитрын ажиллагаа эхэлжээ

“Туркойз Хилл”, “Рио Тинто” хоорондын арбитрын ажиллагаа эхэлжээ

Рио Тинто компанийн хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс компани “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт бүрдүүлэх дээр санал зөрөлдөж улмаар “Туркойз Хилл Ресурс” арбитрт хандсан билээ.

Энэхүү арбитрын ажиллагаа өнөөдөр Канад улсад эхэлсэн бөгөөд ойролцоогоор 3-5 сарын дараа эцэслэх юм. Арбитрын ажиллагаа явж байх хугацаанд “Туркойз Хилл Ресурс” компани санхүүжилт хэрхэн бүрдүүлэх талаар боломжит хувилбаруудыг хайхаар болжээ. Хоёр тал өнгөрсөн есдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байлаа.

“Туркойз Хилл Ресурс” компаний хувьцаа эзэмшигчдийн шахалтаар хөрөнгө оруулалт татах ачаа нь илүү өндөр байгааг харгалзан улмаар маргаанаа шийдвэрлэхээр арбитрт хандсан юм.