Нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хяналт тавьж байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хяналт тавьж байна

Нийслэлийн зургаан дүүргийн 23 байршлийн нөөцийн мах борлуулах цэгт мэргэжлийн хяналтын 18 улсын байцаагч байнгын хяналт хийж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид байдлыг шалгаж, зөвлөгөө зөвлөмж өгч, маск зүүгээгүй, зай бариагүй, гар ариутгаагүй зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна.

Баянгол дүүрэг

  • II хороо, KFC төвийн баруун талд
  • 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд

Баянзүрх дүүрэг

  • 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
  • 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
  • I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
  • 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай

Чингэлтэй

  • 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  • 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил

Сүхбаатар

  • Хангай хотхоны гадна талбай
  • 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан

  • 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
  • 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
  • 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай