А.Амбасэлмаа: Алтанбулагийн боомтоос Замын-Үүд хүртэл тэмцээн зохион байгуулснаар халдвар тархсан байна

А.Амбасэлмаа: Алтанбулагийн боомтоос Замын-Үүд хүртэл тэмцээн зохион байгуулснаар халдвар тархсан байна

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод бүртгэгдсэн 33 тохиолдолд эхний батлагдсан голомтын гэр бүлийн 15 хүн багтаж байна. Үүнээс улбаатай караокед орсон хүмүүсээс коронавирус илэрч байна. Тухайлбал, эхний голомтын хавьтал 3 хүн караоке ороход цааш 6 хүнд халдвар тараасан байна. Тэр зургаан хүн гэр бүлийнхээ хүмүүст  халдвар тарааж, мөн орон сууцны хэмжээнд амьсгалын замын өвчин гарсан. Улмаар караокеноос улбаатай 18  тохиолдол бүртгэгдсэн байна.

Нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айлын хүн өвчилсөн байна. Караокед орсон хүмүүс бүрэн гүйцэт бидэнд хандаагүй байна.

Тиймээс энэ сарын 9-нд тэр караокегоор үйлчлүүлсэн иргэд болон “Эмоци” продакшны, мөн “UB Pаlace”-д тоглолт үзсэн хүмүүсийг өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн сайн сайхны төлөө эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ өгөхийг анхааруулж байна.

Түүнчлэн төмөр замын дагуу төв суурин газруудад бүртгэгдсэн тохиолдол нь уралдаан тэмцээнд олноор оролцсонтой холбогдолтой байна. Алтанбулагийн боомтоос эхлээд Замын-Үүд хүртэлх олон хүнийг оролцуулсан хоёр удаагийн тэмцээн зохион байгуулсантай холбоотойгоор халдвар тархсан байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө