Ромын Пап лам моделийн зураг дээр лайк дарсан хэргийг шалгаж байна

Ромын Пап лам моделийн зураг дээр лайк дарсан хэргийг шалгаж байна

Католик шашны тэргүүн, Ромын Пап ламын албан ёсны инстаграм хаягаас Бразилын бикини моделийн зураг дээр лайк дарсан талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд шуугисан билээ.

Тодруулбал, Пап ламын “Franciscus” нэртэй, 7.4 сая дагагчтай албан ёсны инстаграм хаягаас 2.4 сая дагагчтай модель Наталиа Гариботтогийн ил задгай хувцасласан зураг дээр лайк дарсныг нэгэн хэрэглэгч олж харан, олон нийтийн сүлжээнд энэ талаар нийтэлсэн юм.

Үүний дараа Наталиа Гариботто “Ямартай ч диваажинд төрөхөөр боллоо” хэмээн хошигносон байна.

Ватиканы эрх баригчид хэн ийм үйлдэл хийснийг олж мэдэхээр шалгаж эхэлсэн байна. Хэн нэгэн Пап ламын инстаграм руу хууль бусаар нэвтэрсэн үү, эсвэл түүний хаягийг хөтөлдөг хүмүүсийн нэг нь ийм үйлдэл хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Пап ламын цахим хаягуудыг Ватиканы сошиал сүлжээ хариуцсан багийн гишүүд хөтөлдөг бөгөөд “Гэгээнтэн өөрөө лайк дарсан байх ямар ч боломжгүй тул бид “Instagram” компаниас тайлбар хүссэн” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө