ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга гүйлтийн тамирчин Б.Буджаргалд амжилт хүсэж утсаар ярьжээ

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга гүйлтийн тамирчин Б.Буджаргалд амжилт хүсэж утсаар ярьжээ

Холын зайн гүйлтийн холбооноос зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон Б.Буджаргал дараагийн тэмцээндээ оролцож байна. Тэрээр одоо АНУ-ын Флорида мужид болж буй  “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байгаа юм. Тэгвэл түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амжилт хүсэж, утсаар ярьжээ.