Шинэ нисэх буудлын газрын үйлчилгээний зааврыг хүлээлгэн өглөө

Шинэ нисэх буудлын газрын үйлчилгээний зааврыг хүлээлгэн өглөө

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага-Жайкагаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд шинэ нисэх буудлын газрын үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглагдах заавруудыг хүлээлгэн өглөө. 

Тус төслийн урт хугацааны зөвлөхөөр 2 жил ажилласан, Жайкагийн мэргэжилтэн-төлийн зохицуулагч Такамура Мицүо өнөөдөр ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомтой уулзах үедээ тус заавруудыг гардуулсан юм. 

Олон улсын агаарын тээвлэгчдийн холбоо/IATA/-ны газрын үйлчилгээний заавруудыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгч буй нь нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт хийж байгаагүй бидэнд тун чухал гарын авлага болно хэмээн талархаж буйгаа ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга онцоллоо.




Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ