Я.Содбаатар: Нутагтаа очсон иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтанд байна

Я.Содбаатар: Нутагтаа очсон иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтанд байна

Орон нутгаас нийслэлд ирээд хөл хорионд ороод байгаа асуудлаар Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Зарим аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд саяхан шинээр томилогдсон байх. Нэг удирдлагатайгаар, нэг мэдээллээр нэгдсэн удирдлагатай ажиллана гэдгийг хатуу сануулъя. Орон нутгаас хотод гацсан  иргэдийг явуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Судалгаа хийгдсэн. Удахгүй явуулах ажил эхлэнэ.

Бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна.

Улмаар цагдаа, орон нутгийн онцгой комиссын хяналт дор  буцаана. Иргэд орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтанд байхаар зохицуулалт хийнэ. Цагдаа холбогдох байгууллага хяналт тавина. Очиж буй бүх хүний халууныг хэмжиж нэвтрүүлнэ. Сэжигтэй  тохиолдлыг зориулалтын байранд тусгаарлана. Иймд аймаг, сумдын шинэ удирдлагуудад  тусгайлсан шийдвэр гаргахгүй УОК-ийн чиглэлийн дагуу нэгдсэн байдлаар ажиллахыг анхаарууллаа. Тодруулбал, орон нутаг руугаа буцах бүртгэлийг удахгүй 119.mn ээр авч эхлэх бололтой.