Л.Халтар: Ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь PCR шинжилгээ хийхээр боллоо

Л.Халтар: Ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь PCR шинжилгээ хийхээр боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр зам дагасан халдварын голомтын илрүүлэг болон нүүрс тээврийн экспортын гол боомтуудад хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсан нь тогтоогдсонтой холбогдуулан Улаанбаатар төмөр замын байнгын болон байнгын бус нийт 15,694 ажилтанд бүгдэд нь КОВИД-19-ийн халдварын шинжилгээг энэ өдрүүдэд хийж байна. Одоогоор 12,942 ажилтанд шинжилгээ хийж, үлдсэн 2,000 гаруй ажилтанд өнөөдөр болон маргааш шинжилгээг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад мөн халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь КОВИД-19-ийн PCR шинжилгээ хийхээр боллоо” хэмээн мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө