Хан-Уул дүүргийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж үйлчлүүлж байна

Хан-Уул дүүргийн иргэд банкны үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж үйлчлүүлж байна

Цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд нийгмийн халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, картжуулах данс нээх зэргийг олгохоор Хан-Уул дүүрэгт "Төрийн банк"-ны 8 салбар, “Хаан банк”-ны 2 салбар нэгжүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

-Төрийн банкны салбар, нэгжүүд 08:00-18:00 цагийн хооронд

-Хаан банкны салбар, нэгжүүд 09:00- 16:00 цагийн хооронд ажиллах бөгөөд бэлнээр -төлбөр тооцоо хийхгүй болохыг иргэд та бүхэн анхаараарай.

-Иймд иргэд та бүхэн үйлчилгээ авахаар ирэхдээ амны хаалт, бээлий өмсөж,  хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай үйлчлүүлнэ үү.