АНУ-ын вакцинжуулалт ирэх сарын 11-нд эхэлнэ гэв

АНУ-ын вакцинжуулалт ирэх сарын 11-нд эхэлнэ гэв

АНУ-ын коронавирусийн эсрэг вакцины хөтөлбөрийн тэргүүн Доктор Монсеф Слауи америкчууд 12-р сарын 11-нд гэхэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой хэмээн мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт /2020.11.20/ Америкийн эмийн үйлдвэрлэгч “Pfizer” ба Германы “BioNTech” компаниуд АНУ-д вакцинаа эмнэлзүйд яаралтай нэвтрүүлэх хүсэлтээ явуулсан билээ.  Хүсэлтийг авсны дараа тухайн орны эмийн удирдлагын газрууд вакцины хоёр гол шалгуур болох үр ашиг, аюулгүй байдалд нарийвчлан дүн шинжилгээ хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргадаг.

Харин АНУ-ын Хүнс, эмийн удирдах газрын (FDA) вакцины зөвлөх хороо 12-р сарын 10-ны өдөр хуралдаж, вакцинд зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэхээр болсон аж.

Др Слауи CNN-д өгсөн ярилцлагадаа АНУ анхны вакциныг баталснаас 24 цагийн дотор дархлаажуулалтын цэгүүд рүү ачуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 11-нд тэд вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ гэсэн үг юм. Вакциныг муж улсын хүн амын тоог харгалзан тараахаар бөгөөд эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, архаг өвчтэй гэх мэт хамгийн их эрсдэлтэй бүлгийн хүмүүст эхэлж тараах аж.

Эх сурвалж: CNN




ГҮМҮДА-Тэр ертөнц

32 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө