ТАНИЛЦ: Хаан, Хас, Төрийн банкууд халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор ажиллаж эхлэв

ТАНИЛЦ: Хаан, Хас, Төрийн банкууд халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор ажиллаж эхлэв

Коронавируст цар тахлаас сэргийлэхийн тулд арван хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоогоод буй. Иймд арилжааны банкууд салбарын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.

Тэгвэл арван нэгдүгээр сарын 23-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн Хас банк, Хаан банк, Төрийн банкууд 09:00-16:00 цагийн хооронд халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, өнгөрөгч лхагва гарагт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкууд халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах боломжтой гэж мэдэгдсэн билээ. 

Харин Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу арван хоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллахгүй байх хуваарьтай байна.

Банкуудын ажиллах хуваарьтай танилцана уу

Хасбанкны ажиллах хуваарь

Хаан банкны ажиллах хуваарь

Төрийн банкны ажиллах хуваарь




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө