ЭМЯ: Улаанбаатарт 11 тохиолдол нэмэгдэж, дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 204 боллоо

ЭМЯ: Улаанбаатарт 11 тохиолдол нэмэгдэж, дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 204 боллоо

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын нөхцөл байдал, шинжилгээ, тоон мэдээллийг танилцууллаа. 

Тэрээр "11-р  сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна.

Харин Улаанбаатар хотод 11 хүнд коронавирусийн халдвар шинээр илэрсэн байна. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.

Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна" гэв.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө