Сүхбаатар сумын 5,6,7-р багийн иргэд заасан цэг дээр очиж шинжилгээнд хамрагдана уу

Сүхбаатар сумын 5,6,7-р багийн иргэд заасан цэг дээр очиж шинжилгээнд хамрагдана уу

Одоогоор Сэлэнгэ аймагт коронавируст халдварын 98 тохиолдол бүртгэгдээд байна.

Тиймээс Аймгийн Онцгой комиссоос өнөөдөр өглөөнөөс эхлэн Сүхбаатар сумын багуудад явуулын цэгээр шинжилгээ авахаар шийдвэрлэлээ. Тиймээс Сүхбаатар сумын 5, 6, 7 дугаар багуудад явуулын цэг ажиллаж иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах болсон тул дурьдсан цэг дээр очиж шинжилгээгээ өгөхийг анхааруулж байна.

5 дугаар баг:

  • Бөмбөөлэй дэлгүүр
  • Багийн байр
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 3-р буудал
  • Орхон, Сутай дэлгүүр

6 дугаар баг:

  • Шарын 6,7,10,8,9-р байрны голд байрлах тоглоомын талбайд
  • Өндөр худгийн ард
  • Нутгийн захиргааны 3 дугаар байрны урд
  • Монголжин зоогийн газрын урд
  • Россия дэлгүүрийн урд

7 дугаар баг:

  • 1-р сургуулийн урд
  • Гурилын шар байрны дэргэд
  • Буянт рашаан эмийн сангийн урд /10 давхарын/
  • Спорт сургууль
  • Гурван мэргэд зах дээр явуулын цэгүүд байрлана. Та өөрт хамгийн ойр цэгт очиж шинжилгээгээ өгнө үү.

Жич: 11 дүгээр сарын 24-нд аль аль багт ажиллахыг маргааш нийтэд мэдээллэнэ.

1 дүгээр багийн иргэд 6-р сургууль, 2 дугаар багийн иргэд "Сэлэнгийн долгио" чуулга, 3 дугаар багийн иргэд 3-р сургууль, 4 дүгээр багийн иргэд МСҮТ-ийн сургуулийн байранд ажиллаж байгаа шинжилгээ авах цэгүүддээ очиж хамрагдана уу.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС