Манжуур хотод халдварын хоёр тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоожээ

Манжуур хотод халдварын хоёр тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоожээ

Өвөр Монголын Манжуур хотыг коронавирусийн улмаас хааж байгаа талаар БНХАУ-ын Үндэсний телевиз мэдээлжээ. Гэхдээ энэ хотод нөхцөл байдал хүндрээгүй, албан ёсны мэдээллээр коронавирусийн халввар авсан хоёр тохиолдол илэрсэн гэнэ.

Хэдийгээр цөөн тохиолдол илэрсэн ч БНХАУ-ын эрх баригчид шуурхай хатуу арга хэмжээ авч байгаа юм. Тодруулбал хотын бүх хүн амыг тестэд хамруулахаар болсон бөгөөд  ингэснээр 170 мянга гаруй хүн коронавирусийн тест өгөх аж. Манжуур хотод хурал, олон нийтийн арга хэмжээг хориглож, зугаа цэнгээний газрууд, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулиуд хаагдсан байна. Түүнчлэн бусад бүс нутгуудаас ирэх зорчигчийн урсгалыг бүрэн зогсоожээ.

Тус улсын авч хэрэгжүүлж буй энэхүү хатуу арга хэмжээг дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлыг зогсоох цорын ганц боломжит арга гэж шинжээчид үнэлж байгаа юм. Аюулт өвчний анхны голомт болж байсан БНХАУ хэдхэн сарын дотор нөхцөл байпдлыг хяналтандаа оруулж чадсан. Ингэснээр өнгөрсөн хавар нэг тэрбум гаруй хүн амтай энэ улсад коронавирусийн тархалт зогссон юм. Одоо хоногт 10 гаруй тохиолдол илэрч байгаа бөгөөд энэ нь тус улсын хүн амтай харьцуулахад тун бага тоо гэж шинжээчид онцолж байна.