Дорноговь аймагт батлагдсан тохиолдлуудын дунд 1-11 насны хүүхдүүд байна

Дорноговь аймагт батлагдсан тохиолдлуудын дунд 1-11 насны хүүхдүүд байна

Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.11.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Энхцэцэг “Өнөөдрийн мэдээллээр нийт 17 батлагдсан тохиолдол дээр нэмж, шинээр тохиолдол гараагүй. Эдгээрийн таван нь 1-11 насны хүүхдүүд байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн 310 эмч мэргэжилтэн ажиллаж хонолоо. Өнөөдрийн байдлаар ойрын 410 хавьтлыг илрүүлж, 97.5 хувийг шинжилгээнд хамруулаад байна. Дам хавьтал болох 1380 хүнийг илрүүлж, 878 хүн буюу 68 хувийг шинжилгээнд хамрууллаа. Одоо сэжигтэй 24 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Нийт 63 хүн 14-21 хоногийн ажиглалтад байна.

Өнгөрсөн хугацаанд төмөр зам дагасан 64 хүнээс шинжилгээ авсан. Өчигдрийн байдлаар 34, өссөн дүнгээр 1088 хүний PCR шинжилгээнд хамрууллаа. Мөн 310 эрсдэлт бүлэг ажиллаж байгаа хүнийг шинжилгээнд хамруулсан. Аймгийн хэмжээнд нийт 25 цэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаагаас Замын-Үүд суманд 10 цэг байна. Эмч, лаборант эмч хүрэлцэхгүй байгаа учраас хувийн хэвшлийг дайчилж байна. Замын-Үүд суманд гурван лаборант эмчийг нэмэлтээр дайчлан явуулсан” хэмээн мэдээллээ.

Тус аймагт шинжилгээг хоёр ангилж, хийж байгаа бөгөөд хамгийн түрүүнд нэн яаралтай шинжилгээг хийж, ХӨСҮТ-рүү хүргүүлж байгаа аж. Замын-Үүд суманд маргаашнаас PCR шинжилгээг баталгаажуулж эхлэх бөгөөд цаашдаа ХӨСҮТ-ийн төв рүү сорьц явуулах шаардлагагүй болох юм байна.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө