Барилгаас унах гэж байсан гурван настай хүүг аварчээ

Барилгаас унах гэж байсан гурван настай хүүг аварчээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын  есдүгээр багт гурван давхар орон сууцны барилгын гурван давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 19:13 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гурван км зам туулан 19:18 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж аавд нь хүлээлгэн өгчээ




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө