ВИДЕО: Нидерландын сэтгүүлч ЕХ-ны цахим хурлыг хакердаж, оржээ

ВИДЕО: Нидерландын сэтгүүлч ЕХ-ны цахим хурлыг хакердаж, оржээ

Нидерландын сэтгүүлч Европын Холбооны батлан хамгаалахын сайд нарын нууц видео хуралд орж иржээ. Тодруулбал, Нидерландын Батлан хамгаалахын сайд твиттер хуудсандаа хуралд нэвтрэх зарим мэдээллийг санамсаргүйгээр оруулсны дараа Нидерландын “RTL Nieuws” мэдээллийн сайтын  сэтгүүлч Даниел Верлаан хуралд зөвшөөрөлгүйгээр оролцсон байна.

Тэр сандарч, гар даллаж эхэлсэн бөгөөд ЕХ-ны гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Хосеп Боррелл "Та нууц чуулганд орж ирснээ мэдэж байна уу?" гэжээ. Харин Даниел Верлаан "Тийм ээ, тийм. Уучлаарай. Би Нидерландын сэтгүүлч. Танай хурлыг тасалдуулсанд уучлаарай” гэхэд

Хосеп Боррелл "Та үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэдгийг мэдэж байгаа биз дээ? Гэтэл  Верлаан “Үнэхээр уучлаарай. Би одоо гарлаа” гэв. Үүний дараа хурлыг албан ёсоор зогсоосон байна.

Ихэнх хүн энэ явдлын хөгжилтэй талыг олж харсан ч үүний цаана ЕХ-ны нууц хуралдаануудын аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа юм. Нидерландын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч нэвтрэх мэдээллийг жиргэсэн нь "байж болшгүй алдаа" байсан бөгөөд энэ явдал уулзалтын зургийг илгээхдээ хүртэл болгоомжтой байх ёстойг харуулж байна" гэж Европын Холбоо мэдэгджээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө