ЗАСГИЙН ГАЗАР: Хоёрдугаар сар хүртэл их, дээд болон ЕБС-ийн танхимын хичээл орохгүй

ЗАСГИЙН ГАЗАР: Хоёрдугаар сар хүртэл их, дээд болон ЕБС-ийн танхимын хичээл орохгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулж  байна. 

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж,  2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Харин их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын  5-ныг хүртэл онлайн хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Амрах хүртлээ теле хичээл орно" гэсэн юм. 

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа суманд иргэдийг их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг.

Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дууслаа. Сэжигтэй тохиолдыг PCR шинжилгээнд хамруулсан” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө