Булган аймгаас гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна гэв

2020-11-23 17:49

Булган аймгаас гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна гэв

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлч Булган аймгаас Улаанбаатар хотыг чиглэн гарсан иргэн сурагггүй болсон.  Тухайн хүнийг хайх ажилд цагдаагийн албан хаагчид ажиллаж байгааг асуухад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өглөө.

“Тэрээр Хялганатаас гарсан иргэний ар гэрийн мэдээлж буйгаар тус иргэнийг Улаанбаатар хот руу чиглэж явсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын алба, Эрүүгийн цагдаагийн алба эрж хайх ажиллагааг явуулж байна гэсэн мэдээг надад сая зурвасаар ирүүллээ. Иргэний явсан зам зургийг гаргаж эрлийн баг ажиллаж байна. Хэрэв Улаанбаатар хотод орж ирсэн бол дэглэм зөрчсөн гэж  өөрийгөө мэдээлэхгүй байх талтай. Тиймээс хяналтын камеруудыг шалгаж ажиллаж байна” гэлээ.

2020-11-23 14:24

Булган аймгаас Эрдэнэт хот орохоор яваад сураггүй болсон иргэн М-ийг хайж байна

Арваннэгдүгээр сарын 10-ны үдээс хойш Булган аймгийн Хялгант тосгоноос Эрдэнэт хот ороод ирнэ гэж гарсан 44 настай М одоо хүртэл сураггүй байна. Тэрээр саарал өнгийн “Приус” маркийн машинтай явсан бөгөөд нэг хүнтэй хамт гарсан хоёулаа сураггүй болсон байна.

Сураггүй алга болсон М-ийн ээж Ц.Долгорсүрэн хэвлэлд мэдэгдэхдээ “Хүүгээс маань ямар ч сураг гарахгүй байна. Маш их санаа зовж байна. Шөнө ч нойр хүрэхгүй байна. Цагдаа нар хайж байгаа гэсэн боловч ямар ч мэдээлэл бидэнд өгөхгүй байна. Дансан дахь мөнгө нь энэ 12 хоногийн хугацаанд огт хөдлөөгүй байна. Хүүг маань харсан үзсэн хүн байвал цагдаад яаралтай мэдэгдээч гэж гуйж байна” хэмээн ярьжээ.

Иймд тус хоёр хүнийг харсан үзсэн хүмүүс байвал яаралтай цагдаагийн байгууллагат мэдэгдэж, тусална уу.