Зорилтот бүлгийн нэг өрхөд хоёр сарын хэрэглээний сайжруулсан түлш олгоно

Зорилтот бүлгийн нэг өрхөд хоёр сарын хэрэглээний сайжруулсан түлш олгоно

Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн халамжийн газартай хамтран зорилтод бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш өгөх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 31 хорооны 1760 өрхөд сайжруулсан түлш олгоод байна. Нэг өрхөд 25 кг-ын савлагаатай 37 ширхэг уут түлш олгож байгаа бөгөөд дунджаар хоёр сар орчмын хэрэглээ юм.

Түлш олгох ажлыг халдвар хамгааллын дэглэм зөрчүүлэхгүй үүднээс хүн хоорондын зай зэргийг сайтар баримтлан олгож байгаа юм




Өнөөдөр бич өдөр

38 минутын өмнө