ЭМЯ: Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэрт 2 тохиолдол нэмэгдлээ

ЭМЯ: Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэрт 2 тохиолдол нэмэгдлээ

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн дотор хийгдсэн шинжилгээний дүнг танилцууллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол шинээр нэмэгдлээ.

Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байна. Гурав дахь хүн мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэн бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ" гэлээ.

Ингэснээр дотоодод тархсан халдварын тоо 235, зөөвөрлөгдөн орж ирсэнг оруулбал нийт 672 тохиолдол манай улсад бүртгэгдээд байна. Дотоодын халдварын тоог нарийвчилбал,

  • Улаанбаатарт 54
  • Дархан-Уул аймагт-20
  • Дорноговь аймагт-17
  • Орхон аймагт- 17
  • Говьсүмбэр аймагт-3
  • Сэлэнгэ аймагт-124 тохиолдол бүртгэгдээд байна.