“Т.Чимгээ, Б.Содномдаржаа” нараар энтертаймент хийсэн Ж.Батзандан ар гэрээс нь уучлалт гуйх уу

“Т.Чимгээ, Б.Содномдаржаа” нараар энтертаймент хийсэн Ж.Батзандан ар гэрээс нь уучлалт гуйх уу

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнийг өчигдөр /2020.11.23/  Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ. 

Учир нь Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон ч хамгийн сүүлд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарийг суллаж, цагаатгахын төлөө ажиллана” гэж мэдэгдэж, УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийнхөө гол сэдвээ болгож байсан Л.Болд, Ж.Батзандан нар сураг алдарсан гэхэд болно.

Товчхондоо Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, Ж.Батзандан Австралид суух элчин зөвлөхөөр томилогдоод байна. 

Харин С.Зориг агсны хэргээр улс төрийн энтертаймент хийсэндээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэрийн гишүүдээс Л.Болд, Ж.Батзандан нар уучлалт гуйх уу, дахин тус сэдвээр мэдэгдэл хийх үү гэсэн гарч байна. Товчхондоо Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын эрүүдэн шүүсэн нь тогтоогдохгүй, дахин шалгах шаардлага байгаа учраас тэднийг сулласан байх талтай юм. 




Өнөөдөр бич өдөр

38 минутын өмнө