Зарим иргэд 22-ын товчооны цаана автомашиндаа хоноглож байна

Зарим иргэд 22-ын товчооны цаана автомашиндаа хоноглож байна

Хөдөө, орон нутгаас ирсэн ч 22-ын товчоон дээр гацаж Улаанбаатар хот руу орж чадахгүй байгаа иргэд олон байгаа аж. Өчигдөр л гэхэд Сэлэнгэ аймагт буяны ажлаар очоод ирсэн иргэдийг хот руу нэвтрүүлээгүйн улмаас 22-ын товчооны дэргэд автомашиндаа хонож байгаа юм байна. 

Эдгээр иргэдээс коронавирусийн шинжилгээ авсан бөгөөд 24 цагийн дараа хариу гарах учраас нэвтрүүлэх боломжгүй гэжээ. Ингээд хариу гартал машиндаа байрлаж байгаа юм байна. 

Иргэдийн хувьд хотоос гарахдаа ажил явдлаар явах гэж буй бичгээ үзүүлээд гарчээ. Харин ирэхдээ бичгээ үзүүлээд орно гэж төлөвлөж байсан ч шинжилгээний хариунаас хамаарч ийнхүү машиндаа хоноглож байгаа аж. Тэдний хувьд 24 цаг хүлээнэ гэдгээ мэдсэн бол хувийн бэлтгэлтэй байх гэсэн гомдлыг ярьж байгаа юм.