МУГТ Л.Насанбурмаа өмсгөлөө дуудлага худалдаагаар зарж, цагдаа нарт хандив өргөжээ

МУГТ Л.Насанбурмаа өмсгөлөө дуудлага худалдаагаар зарж, цагдаа нарт хандив өргөжээ

МУГТ, дэлхийн аваргын хүрэл медальт О.Насанбурмаа тив, дэлхий, олон улсын тэмцээнд өмсч байсан өмсгөлөө фэйсбүүкээрээ дамжуулан дуудлагаар худалдлаа. Түүний тирко буюу өмсгөлийг нэгэн иргэн 3 сая төгрөгөөр худалдан авсан юм.

Тэрбээр энэ талаараа “Чөлөөт бөхийн спортод олон сайхан амжилтад өмсч барилдаж байсан өмсгөл минь дуудлага худалдаагаар 3 сая төгрөг хүрлээ. Өнөөдрийн лайв маань амжилттай боллоо. Оролцсон, дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Худалдан авсан Батцэнгэл Шаравжамц таньд талархсанаа илэрхийлье. Миний хувьд борлогдсон үнийн саналын 60 хувиар өгөхөөр шийдлээ. ЦЕГ-ын ТЦА-ны Төмөр Замын Цагдаагийн Газрын хамт олондоо ариутгал хамгаалалтын хэрэгсэл, "Мянганы санаачлага хөгжлийн төлөө"ТББ-таа 500.000₮ хандивлахаар шийдлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн бичжээ.

О.Насанбурмаа нь ДАШТ-ий гурван хүрэл, нэг мөнгөн медальт тамирчин юм. Дуудлагаар худалдаалсан тиркогоо гавьяат тамирчин маань цөөнгүй жил өмссөн бөгөөд Асашёорюү Дагвадорж аварга анх авч өгч байсан аж.

Тус тирког өмсөөд гаргаж байсан амжилтуудаас нэрлэвэл

  1. 2011 оны ДАШТ,Турк, Станбул - Хүрэл медаль
  2. 2013 оны ДАШТ, Унгар, Будапешт - Хүрэл медаль
  3. 2013 оны Ази тивийн АШТ, Энэтхэг, Шинэ Дели Алтан медаль
  4. 2013 оны УАШТ –Алтан медаль
  5. 2013 оны Оюутны их наадам – Мөнгөн медаль
  6. 2013 оны Иван Ярыгины нэрэмжит ОУ-ын тэмцээн Алтан медаль