Дарханд сурдаг оюутнуудыг бүрэн шинжилгээнд хамруулаад гэрт нь буцааж эхэлжээ

Дарханд сурдаг оюутнуудыг бүрэн шинжилгээнд хамруулаад гэрт нь буцааж эхэлжээ

Дарханд сурдаг хөдөө, орон нутгийн оюутнуудыг бүрэн шинжилгээнд хамруулж өнөөдрөөс эхлэн  гэр рүү нь тусгай автобусаар хүргэж эхэлжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт одоогоор коронавирусийн халдварын 20 тохиолдол бүртгэгдээд буй. Тус аймгийн удирдлагууд халдварын тархалтыг бүрэн хяналтандаа авсан гэж мэдэгдээд байгаа бөгөөд тандалт, судалгааны ажил эрчимтэй үргэлжилсээр байна. Дархан хотын оршин суугчид өнгөрсөн хугацаанд хөл хорионы дэглэмийг онцгой сайн сахиж, халдварын тархалтыг хумихад эерэг нөлөө үзүүлснийг ЭМЯ-наас мэдэгдэж байсан ч цаашид эрсдэл үүсэхгүй байх баталгаа байхгүй учраас тус аймагт суралцдаг оюутнуудыг бүрэн шинжилгээнд хамруулж, гэр рүү нь буцаах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаад байна.

Мөн хүн ихээр төвлөрсөн оюутны дотуур байрнуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ. Өчигдөр Засгийн газар хуралдаж арванхоёрдугаар сарын 1-нээс бүх шатны боловсролын байгууллагуудын танхимаар хичээллэх үйл ажиллагааг зогсоосон билээ.