АШУИС-ийн эрдэмтэд, Германы их сургуультай хамтран шүлснээс коронавирус шинжлэх оношлуур бүтээнэ

АШУИС-ийн эрдэмтэд, Германы их сургуультай хамтран шүлснээс коронавирус шинжлэх оношлуур бүтээнэ

Анагаахын шинжлэх ухааны эрдэмтэд, Германы Мюнхений техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч доктор Д.Нямбаяртай хамтран коронавирусийн оношлуур бүтээхээр болж, судалгааны ажил болон бусад ажлыг эхлүүлжээ. 

Тэдний бүтээхээр зорьж буй оношлуур нь хамар, залгиураас бус шүлснээс авч шинжилгээг хийх юм.

Хэрвээ уг оношлуур хэрэглээнд нэвтэрвэл зориулалтын урт савааг хамар руугаа хийлгэхгүй болох аж. Германы Мюнхений техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч доктор Д.Нямбаярын хувьд өмнө нь Эрүүл мэндийн яамны захиалгаар ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори зэрэгтэй хамтран Ковид-19 үүсгэгч вирусийг оношлох RT-qPCR оношлуурыг иж бүрдлээр нь амжилттай бүтээсэн ч эцэст нь эрүүл мэндийн яам нүүрээ бууруулж оношлуурыг нь хүлээж авахгүй билээ.