БНХАУ-д KFC-ийн жолоочгүй машинууд борлуулалт хийж эхэлжээ

БНХАУ-д KFC-ийн жолоочгүй машинууд борлуулалт хийж эхэлжээ

Дэлхий даяар цар тахлаас болж хүмүүс аль болох хоорондоо зай барьж, харилцахгүй байх шаардлагатай болсон энэ үед олон улсын түргэн хоолны сүлжээ ресторан KFC жолоочгүй автомашинуудаар түгээлт, борлуулалт хийж эхэлжээ.

Тодруулбал, БНХАУ-ын KFC ресторанууд “Neolix” компанийн хөгжүүлсэн жолоочгүй автомат машинуудыг ашиглан, бэлэн мөнгө бус, цахимаар гүйлгээ хийн хоол борлуулж, өнөөгийн нөхцөл байдалд тохирсон үйлчилгээ үзүүлж байна. Тус автомат машинууд 5G технологиор хоорондоо холбоотой ажилладаг аж. Үйлчлүүлэгчид машин дээрх дэлгэцээс авах хоолоо сонгож, гар утсаараа Qr код уншуулан гүйлгээ хийж, хүссэн хоолоо шууд худалдан авах боломжтой юм байна.

Эх сурвалж: TIMESNOW