НОК: QR кодыг иргэдэд олгох боломжгүй

НОК: QR кодыг иргэдэд олгох боломжгүй

Нийслэлийн Онцгой комиссоос хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар, “НОК-оос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн тээврийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлсэн. Халдвар хамгааллын дэглэм сайжруулах чиглэлээр автобус бүр дээр хяналтын ажилтныг ажиллуулж байгаа. Мөн ачаалал бүхий 34 чиглэлд 86 автобусны буудал дээр хяналтыг тогтмол хийж байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хот руу хүнс, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх чиглэлээр 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Мөн энэ чиглэлээр 1242 тээврийн хэрэгслээр зорчсон байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдаар үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байгаа. Нийслэл рүү орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл дээр мал эмнэлгийн газартай хамтарч гадаргуугийн халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Энэ чиглэлээр авто тээврийн шалган нэвтрүүлэх хөдөлгөөнт эргүүлийг давхар ажиллуулж байгаа. Зүүн аймгууд руу гарч байгаа чиглэлд  хулгайн замаар аймаг орон нутаг руу явж байгаа байдлыг таслан зогсоох чиглэлээр тээврийн цагдаагийн газартай хамтарч хөдөлгөөнт хяналт шалгалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

НОК-оос иргэдийн хөдөлгөөнд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд QR код олгож хөдөлгөөнд оролцуулж байгаа. QR кодыг иргэдэд олгохгүй. Зөвхөн тусгай чиг үүрэг бүхий Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 13 чиг үүрэг бүхий байгууллагуудад олгож байгаа. Мөн шинжилгээний цэгүүдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 111 шинжилгээний цэгийг нэмэгдүүлэн ажиллаа” гэж мэдээллээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө