Сэлэнгэ аймаг даяар тэг зогсолт хийгээгүй, 90 хувийн хөдөлгөөний хязгаарлалттай байна

2020-11-24 21:34

Сэлэнгэ аймаг даяар тэг зогсолт хийгээгүй, 90 хувийн хөдөлгөөний хязгаарлалттай байна

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас залруулга хийлээ. Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотой тэг зогсолт хийж, хүнсний дэлгүүрүүдийг хаагаагүй, 90 хувийн хөдөлгөөний хязгаарлалттай байна. 10 хувийн хөдөлгөөнөөр хүргэлтийн үйлчилгээ, иргэдийн дэлгүүр хоршоо, эмнэлэг, эмийн сан орох, шинжилгээндээ хамрагдах нөхцөлийг ханган ажиллаж байна.Цаашид хөдөлгөөнийг хязгаарлаж, чангаруулах арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэв.   

2020-11-24 17:32

Сэлэнгэ аймаг тэг зогсолт хийж, хүнсний дэлгүүрүүдийг хаав

Өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт тэг зогсолт хийн, хүнсний дэлгүүрүүдийг хаах шийдвэр гарчээ. Учир нь тус аймгийн гурван суманд халдвар гараад байгаа юм.

ЭМЯ-ны мэдээлснээр тус аймагт өнөөдөр 26 шинэ тохиолдол бүртгэснээр нийт 124 хүн халдвар авчээ. Энэ нь нийслэлийн тохиолдлоос хоёр дахин өндөр байна.

Дархан-Уул аймгийн Онцгой комисс мөн тэг зогсолт хийх шийдвэр гарган, иргэдийн хүнсийг гэр гэрт нь хүргэх шийдвэр гаргаж байсан билээ. Сэлэнгэ аймгийн 0 зогсолт энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм байна. 

ЭМЯ-аас өнөөдөр гаргасан халдварын тоон мэдээлэл