ТӨСӨВ: СХД-т 2,6 тэрбумаар жишиг гудамж, НД-т 610 саяаар Сагсан бөмбөгийн талбай барина гэжээ

ТӨСӨВ: СХД-т 2,6 тэрбумаар жишиг гудамж, НД-т 610 саяаар Сагсан бөмбөгийн талбай барина гэжээ

Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2020.11.24/ НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьсан байна. Товчхондоо,  түүний өргөн барьсан төсөв татвар төлөгчдийн мөнгөнд дарга нар ямар үрэлгэн хандаж буйг харж болно. Иймд бид хотын удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах гэж буйг цувралаар хүргэж байна. 

-ИРГЭДИЙГ ТОРГОЖ, ШИЙТГЭЖ 36 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛОХ УУ-

Тухайлбал, Улаанбаатар хотын харьяа газар, агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого нийт 811 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Үүнээс 750 тэрбумыг нь Нийслэлийн татварын газар бүрдүүлэх бол, ЦЕГ-ийн Тээврийн Цагдаагийн алба 20 тэрбум, Замын хөдөлгөөний удирдлагын төв 7,5 тэрбум, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар 5,4 тэрбум, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 3,7 тэрбум төгрөгийг Нийслэлийн орлого болгон төсөвт төвлөрүүлнэ гэж төсөлдөө тусгажээ. Үнэндээ иргэдийн автомашинаа барьж явахад нь дүрэм, журам зөрчсөн нэрийдлээр торгож 27 гаруй тэрбум төгрөгийг Нийслэлийг төсөвт төвлөрүүлж болзошгүй байна. 

Улаанбаатар хотын 2021 оны төсвийн төслөөс

-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2,6 ТЭРБУМЫН ЖИШИГ ГУДАМЖ, 1,9 ТЭРБУМААР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА-

Харин энэ мэт аргаар олсон иргэд болон татвар төлөгчдийн мөнгө Улаанбаатар хотын захирагч, дүүргийн удирдлагуудын гарын салаагаар 2021 онд урсах нь. Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Тахилт, Цагдаа толгой орчимд 1,9 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 2021 онд 500 саяын хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 2,6 тэрбум төгрөгөөр “Жишиг гудамж” гэгчийг байгуулж ирэх онд 500 сая төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. 

Улаанбаатар хотын 2021 оны төсвийн төслөөс

Улмаар хэл ам дагуулан баригдсан зуны хоёрхон сард ажилладаг 3,2 тэрбумын өртөгтэй “Ус оргилуур”-ын орчныг дахин тохижуулахад 500 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн “Блю скай” зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажилд 419 сая төгрөг төсөвлөжээ. Харин Налайх дүүрэг /НД/-т “Сагсан бөмбөгийн талбайн тохижилт”-д 610 сая төгрөгийн төсөвлөж, 2021 онд үүний 373 сая төгрөгийн санхүүжилтийг хийнэ гэжээ. 

Улаанбаатар хотын 2021 оны төсвийн төслөөс

Үргэлжлэл бий...




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө