Баянхонгорт явганаар болон машинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

Баянхонгорт явганаар болон машинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

Баянхонгор аймагт өчигдөр нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Иймд өчигдөр орой тус аймгийн Онцгой комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах салбарт ажилладаг ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөний цагийг тогтоожээ.

Тодруулбал, өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-ны 07:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын, шүүх, прокурорын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгожээ.

Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм, эмийн хэрэгсэл түгээлтийн, газрын тос, түлшний хангамжийн автомашинуудыг 09:00-11:00, 19:00-21:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна. Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу өнөөдөр гарна.