СОНСОХ: Кино Зураглаач Б.Гийгүүлэн "Зураглаачийн мэдрэмж, техникийн мэдлэг, шинжлэх ухаанч байдал"

СОНСОХ: Кино Зураглаач Б.Гийгүүлэн "Зураглаачийн мэдрэмж, техникийн мэдлэг, шинжлэх ухаанч байдал"

"ART PODCAST MONGOLIA" сувгийн энэ удаагийн дугаарын зочноор зураглаач, тэр дундаа кино зураглаач Бадрууганы Гийгүүлэнг урьж оролцууллаа. Бид хоёр энэ удаагийнхаа яриагаар түүний гайхалтай аав Бадрууганы тухай ярихаа түр азнаж, Гийгүүлэн гэж уран бүтээлч дотроо юу бодож, юу суралцаж, юуг зорьж яваа тухай, түүнийг найруулагч мэргэжил биш зураглаач мэргэжлийг яагаад сонгох болсон, зураглаач мэргэжлийн онцлог, техникийн мэдлэг, уран бүтээлч мэдрэмж, зураглаач мэргэжлийн шинжлэх ухаанч тал, мөн манай улсын зураглаачид яагаад Холливүүдийн хэмжээнд зураг авах боломжгүй болох зэрэг олон сэдвийг тойрж ярьлаа.