Зайсанд байрлах “Good price” дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ

Зайсанд байрлах “Good price” дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 07:30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 2 албан хаагчийн хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж гросерс” ХХК-ийн “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө