Улаанбаатар хотын 7 дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Улаанбаатар хотын 7 дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдээд байна

ЭМЯ-аас мэдээлснээр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо өнөөдөр 26-аас нэмэгдэж 262 боллоо. Үүнээс Улаанбаатар хотод нийт 60 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийг дүүргээр нь авч үзвэл: 

  • Баянгол дүүрэг-14
  • Сонгинохайрхан дүүрэгт-9
  • Баянзүрх дүүрэгт-17 тохиолдол
  • Сүхбаатар дуурэг-11 тохиолдол
  • Хан-уул дүүрэг-7
  • Багануур дүүрэг-1
  • Чингэлтэй дүүрэг-1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. 

Өвчлөгчдийн насны бүлгийг авч үзвэл 2-90 насны хүмүүс  байгаа бол нийт өвчлөгчсдийн дундаж нас нь 32,8 байна. Тодруулбал,

  • 0-15 насны 29,2 хувь
  • 20-59 насны 60,2 хувь
  • 60-аас дээш насны 10 хувь эзэлж байна. 

Нийт батлагдсан тохиолдлын 32 хувьд нь шинж тэмдэг илэрч байгаа аж. Илэрч буй нийтлэг шинж тэмдэг нь хуурай ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх, амт үнэр мэдрэхээ болих, дотор муухайрах зэрэг эмгэг зүйн шинж тэмдэг илэрч байна. 

Шинээр илэрч буй тохиолдлууд нь голомттой маш ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учир тэдгээр хүнтэй хамт үзвэр үйлчилгээ үзсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандахыг мэргэжилтнүүд анхаарууллаа. 

 




Өнөөдөр луу өдөр

20 минутын өмнө