“Этүгэн” зочид буудал хотод ирээд хөл хорионд орсон иргэдэд үнэгүй үйлчилж байна

“Этүгэн” зочид буудал хотод ирээд хөл хорионд орсон иргэдэд үнэгүй үйлчилж байна

Цар тахлын улмаас улс даяар хөл хорио тогтоон, хөдөлгөөнийн хязгаарлаад байгаа билээ. Үүний улмаас хөдөө, орон нутгаас ирээд нийслэл хотод гацсан олон иргэд айлд хоног төөрүүлэн, очих газаргүй болсон хэд нь машин болон орцонд ч хонож байгаа мэдээ сонсогдсоор байна.

Харин энэ цаг үед Этүгэн зочид буудал очих газаргүй болсон иргэдэд үнэгүй үйлчлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, шинжилгээ өгөөд сөрөг гарсан иргэд зам нээж, гэр лүүгээ буцах боломж гартал тус зочид буудалд үнэ төлбөргүй байрлах боломжтой ажээ.