Кремлээс В.Путинг эцсийн үр дүн нь гараагүй вакцин хийлгэхгүй гэж мэдэгдэв

Кремлээс В.Путинг эцсийн үр дүн нь гараагүй вакцин хийлгэхгүй гэж мэдэгдэв

Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин коронавирусийн эсрэг “Спутник V” гэж нэрлэсэн вакциныг гарган авсан талаар дэлхий даяар зарласан. Үүгээр ч зогсохгүй В.Путины охин нь хүртэл вакцин хийлгэсэн гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч Ерөнхийлөгч өөрөө вакциныг хийлгээгүй хэвээр байна. Өчигдөр /2020.11.24/ Кремлиэс “В.Путинг туршилтын эцсийн шатаа дуусаагүй вакцин хийлгэхгүй” хэмээн мэдэгджээ. 

Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр нэгэн сэтгүүлч Ерөнхийлөгч вакцинд хамрагдсан талаар асуужээ. Гэтэр тэрээр “Энэ мэдээжийн асуудал шүү дээ. Төрийн тэргүүн сайн дураараа баталгаажаагүй вакцин хийлгэх боломжгүй” гэж хариулжээ. 

Үүний дараа вакциныг бүтээж "Гамаеля" институт вакцины үйлчилгээний талаар мэдээлэл гаргасан байна. “Спутник V” вакцины эхний тун хийлгэснээс 28 хоногийн дараа, хоёр дахь тун хийснээс 7 хоногийн дараа авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд вакцин халдвараас урьдчилан сэргийлэхэд 91.4 хувийн үр дүнтэй үйлчилж байна гэж мэдэгджээ. 

Түүнчлэн "Гамаеля” хүрээлэн, вакциныг санхүүжүүлж буй Оросын шууд хөрөнгө оруулалтын сан /RDIF/-ийн мэдэгдэлд “Спутник V”-г олон улсын зах зээлд гаргахдаа нэг тунг 10 доллараас ихгүй байхаар худалдаалах болно гэжээ. Харин ОХУ-ын иргэдэд хоёр тун вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдах аж. 

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө