Ц.Ганзориг: Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна

Ц.Ганзориг: Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна

УОК яг одоо дотоодод үүссэн нөхцөл байдлын асуудлаар хуралдаж байна. Хэлэлцэж буй асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тодруулбал, 

  • Халдварын нөхцөл байдал
  • Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах
  • Иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлаар ярина гэв.

Мөн цахим сүлжээд хөл хориог дахин сунгах санал гаргасан талаар мэдээлэл тархаад буй. Энэ талаар тэрээр “Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдэлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна” гэлээ. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө