Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлтэй иргэд долдугаар сарын 1-ны хүртэл төлбөрөө хойшлуулж болно

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлтэй иргэд долдугаар сарын 1-ны хүртэл төлбөрөө хойшлуулж болно

Монголбанк болон Монголын банкны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлтэй иргэд анх хугацаагаа сонгоод 8 болон 6 хувиар гэрээгээ хийчихсэн. Жишээ нь 20 жилд буюу 240 сард мөнгөө сар болгон өгөхөөр гэрээ хийгдчихсэн явж байгаа. 

Тэгвэл ипотекийн зээлтэй иргэд 2020.11.1-нээс 2021.07.01-ны хооронд буюу найман сарын хугацаанд төлбөрөө төлөхгүй байж болно.

Энэ хугацаанд хүү бодогдохгүй. Гэхдээ харилцагч  санхүүгийн дарамтад ороогүй, төлбөрөө хугацаандаа төлөх боломжтой гэвэл төлөөд явж болно. Яагаад гэвэл зээлийн гэрээ 20 жил байлаа гэхэд хугацаагаа сунгаж байгаа бол 20 жил найман сар болж хойшлогдоно гэдгийг санах хэрэгтэй.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн дийлэнхийг Монголбанк хариуцдаг тул төлбөр төлөх хугацааг сунгах боломжтой гэж үзээд ийнхүү шийдвэр гаргасан юм. Судалж үзвэл, ипотекийн хөтөлбөрийн хэмжээнд нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлж явдаг. Найман сараар бодвол 4,240,000 төлбөр төлөх дарамтнаас чөлөөлөгдөж байна” гэлээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтээ өгсөн байхад дансанд орж байгаа орлогоос суутгал хийж, зээлэнд төлүүлэхгүй гэсэн байр суурийг банкууд гаргаж, хэрэгжээд явж байна. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээл олгоход хүндрэлтэй байна. Учир нь улсын бүртгэлээс мэдээлэл авдаг учир боломжгүйд хүрч байна" гэв.