BTS хамтлаг Грэммийн шагналд нэр дэвшсэн анхны "к-pop" хамтлаг боллоо

BTS хамтлаг Грэммийн шагналд нэр дэвшсэн анхны "к-pop" хамтлаг боллоо

Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг Лэди Гага, Тейлор Свифттэй эн зэрэгцэн Грэммийн “Шилдэг поп дуэт” төрөлд нэр дэвшиж байна. Ингэснээр тэд Грэммийн шагналд нэр дэвшсэн анхны K-pop хамтлаг болж байгаа юм.

Тэдний анхны англи хэл дээрх  “Динамит”/Dynamit/ цомог өнгөрсөн наймдугаар сарын эхээр гарч Billboard-ыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн. Тэгвэл тус цомогт багтсан “Динамит" дуугаараа Грэммийн шагналд өрсөлдөж байна. Тус хамтлагийн ахлагч RM өмнө нь “Гремми бол бидний амжилтын эцсийн цэг” хэиээн ярилцлагадаа дурдаж байжээ. BTS хамтлаг нь “American Music Awards” болон “Billboard Music Awards”-аас  шагналуудыг аль хэдийн хүртсэн юм.