ЖУРАМТАЙ ТАНИЛЦ: Иргэд нийтийн болон хувийн автомашинаар орон нутаг руу зорчиж болно

ЖУРАМТАЙ ТАНИЛЦ: Иргэд нийтийн болон хувийн автомашинаар орон нутаг руу зорчиж болно

Хөл хорионы энэ үед Улаанбаатар хотод ирээд харьяа орон нутаг руугаа буцах боломжгүй болсон иргэд болон нийслэлд суралцаж байгаа оюутнуудын асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болоод байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. 

Иймд харьяа хөдөө орон нутаг руугаа явах хүсэлтэй иргэдийг өнөөдөр /2020.11.25/-өөс эхлэн www.119.mn сайтаар бүртгэж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Иймд арван хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн орон нутгийн иргэдийг буцаахаар болоод буй. Тэгвэл УОК-оос “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын гаргасан байна. Энэхүү журам нь коронавирус цар тахлын энэ үед “зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах” ажээ. 

-ИРГЭД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН БОЛОН АЛБАНЫ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ОРОН НУТАГ РУУГАА ЗОРЧИЖ БОЛНО-

Тус журмын 2.1-д зааснаар “Төв суурин газраас бусад төв суурин газар руу зорчих шаардлагатай иргэдийг нийтийн, хувийн болон албаны тээврийн хэрэгслээр тус тус зорчуулна” гэжээ. Мөн журмын 2.3 –д “хүсэлт гаргагч нь www.119.mn хаягаар нэвтэрч өөрийн хүсэлтийг шалгах бөгөөд УОК-ын Шуурхай штабаас гаргасан хуваарьт заасан оношлогооны төвд зорчих хугацаанаас 48 цагийн өмнө Ковид-19 вирусийн шинжилгээ өгнө” гэжээ. Ингэснээр иргэд нийтийн тээврийн хэрэгслээр хөдөө орон нутаг руу зорчих эрх нь нээгдэх ажээ. Энэ тухай журмын 2.4-д тодорхой заажээ. 

Харин журмын 2.5-д “Журмын 2.2, 2.3 –д заасан шаардлагыг хангасан хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчих иргэд www.119.mn хаягаар орж өөрийн болон шинжилгээний хариутай хамт ирсэн QR кодыг хэвлэж, өөрийн бичиг баримт баримтын хамт авч явах бөгөөд замын шалган нэвтрүүлэх постуудад тухай бүр шалгуулна” гэжээ. Мөн оюутны байранд амьдарч байгаа оюутнууд www.119.mn хаягаар хандаж бүртгүүлснээр шинжилгээний баг очих ажээ. Энэ талаар журмын 2.6-д тодорхой заасан байна. 

-ЗОРЧИГЧ НЬ ХООЛ ИДЭХЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД АМНЫ ХААЛТЫГ АВАХГҮЙ -

Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь амны хаалт, бээлий, спиртэн суурьтай гар ариутгагч уусмал, хувийн хэрэгцээний зүйлс, замд хэрэглэх хоол хүнс, хогийн уутыг бэлтгэх ажээ. Энэ талаар журмын 4.1-д тодорхой заасан байна.  Мөн зорчигч нь хоол идэхээс бусад тохиолдолд амны хаалтыг авч болохгүй ажээ. Энэ талаар журмын 4.2-д заасан байна. Тухайн иргэн орон нутагтаа очмогц 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлах ажээ. Энэ талаар журмын 4.5, 6.7-д тодорхой заасан байна. Харин хувийн болон албан тээврийн хэрэгслээр зорчигч иргэдэд тавигдах шаардлагын талаар тус журмын 6.1- 6.7 д тодорхой заасан байна. 

"ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ"-ЫН БҮРЭН ЭХ

Зорчигч тээврийн үйлчилгээ зохион байгуулах түр журам

Зорчигч тээврийн үйлчилгээ зохион байгуулах түр журам

Зорчигч тээврийн үйлчилгээ зохион байгуулах түр журам

Зорчигч тээврийн үйлчилгээ зохион байгуулах түр журам