Хөлбөмбөгийн домогт тоглогч Диего Марадона 60 насандаа таалал төгсжээ

Хөлбөмбөгийн домогт тоглогч Диего Марадона 60 насандаа таалал төгсжээ

Аргентины хөлбөмбөгийн домог, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Диего Марадона зүрхний өвчний улмаас 60 насандаа таалал төгсжээ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр тархинаас цусны бүлэгнэл авхуулах мэс заслыг амжилттай хийлгээд байсан юм. 

Марадона 1986 онд Мексикт болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Аргентины шигшээ багийн ахлагчаар оролцон түрүүлсэн нь түүний оргил үе байжээ. Энэ тэмцээний хагас шигшээ тоглолтод тэр “Бурхны гар” хэмээх алдарт гоолоо Английн шигшээ багийн хаалганд хийж байв. 

Марадона Аргентины үндэсний шигшээ багт 91 удаа тоглохдоо 34 гоол хийж, дөрвөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож байжээ. Мөн тэрээр Испанийн Барселона, Италийн Наполи клубүүдэд тоглохдоо "Serie A" лигийн хоёр удаагийн аварга болж байсан юм. Дараа нь Марадона 2008-2010 онд Аргентины үндэсний шигшээ багийг дасгалжуулсан ч амжилт гаргаж чадаагүй байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Аргентин, Арабын Нэгдсэн Эмират, Мексик улсын клубүүдийг дасгалжуулж байжээ.

Дэлхийн хөлбөмбөгийн одод Диего Марадонад хүндэтгэл үзүүлж, цахим хуудсаараа дамжуулан эмнэгэл илэрхийлж байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө