Өнөөдөр 6 дүүргийн 1760 өрхөд сайжруулсан түлш тараана

Өнөөдөр 6 дүүргийн 1760 өрхөд сайжруулсан түлш тараана

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш шаардлагатай 10 мянган өрхөд түлш тараах ажил зургаан дүүрэгт үргэлжилж байна. Хүйтний эрч чангарч буй энэ үед түлээ, нүүрс шаардлагатай өрх цөөнгүй байгаа бөгөөд өнөөдөр 6 дүүргийн 31 хорооны 1760 өрхөд сайжруулсан түлш тараах юм. Нэг өрхөд 2 сарын хэрэглээ буюу 933 кг сайжруулсан түлшийг олгох юм байна.

Өмнөх өдрүүдэд Хан-Уул, СХД, Чингэлтэй дүүргийн 1211 өрхөд түлш тараасан. Тус ажлыг ХНХЯ, НЗДТГ, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Таван толгой түлш ХХК-тай хамтран үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Сайжруулсан түлшийг Таван толгой түлш ХХК-ны 10 агуулахаас халдвар хамгааллын дэглэм баримтлан тарааж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны “Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” 19/20 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах тухай” А/30 дугаар захирамжийн хүрээнд дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа Коронавируст “COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор зорилтот бүлгийн өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах арга хэмжээг зохион байгуулж байна.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам 

 

 

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө