Өвөрмонголчуудын өрнүүлсэн "Сэтгэлийн дэм" аянаар 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ

Өвөрмонголчуудын өрнүүлсэн "Сэтгэлийн дэм" аянаар 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ

Дотоодод коронавирусийн халдвар илэрч, бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоогоор ӨМӨЗО-ны иргэн н.Цэнгэл Монголын ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор “Сэтгэлийн дэм” аяныг санаачилжээ. Тус аян Эрээн хотод 11-р сарын 20-23-ны хооронд өрнөсөн бөгөөд 206 хүн нэгдэж, 410 мянган юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ.