"Ард түмний нэрийг барьсан ТАВАН ГИШҮҮН" бүгд эрх мэдэл, албан тушаалд хүрчээ

"Ард түмний нэрийг барьсан ТАВАН ГИШҮҮН" бүгд эрх мэдэл, албан тушаалд хүрчээ

2018 оны өвөл Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан,  Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөдөө “Шударга таван гишүүн” гэж нэр өгөөд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг тухай үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой хийж байв. 

Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулга болоод түүний Монголын Ардчилсан холбоо /МоАХ/, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод түүний Нэгдсэн монгол хөдөлгөөн хүч өгч, Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн олонхийг бүрдүүлж байв. 

Харин энэхүү үйл явдлын дараа Л.Оюун-Эрдэнэ ямар ч албан тушаалд очихгүй гэж байсан хэдий ч тэрээр ЗГХЭГ-ын даргаар томилогдсон, тэрээр одоо ч тус ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Харин Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга болсон бол, Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайд болсон. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын авч үлдсэнийхээ хариуд АН-аас гарч ШИНЭ нам гэгчийг байгуулсан Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон бол, Ж.Батзандан Австралид суух элчин зөвлөхөөр томилогдоод байна. 

Үнэндээ бол тэд ард түмний төлөө биш өөрсдийнхөө улс төрийн эрх ашгийн төлөө “иргэдийн нэрийг барьж” жагсаад өнөөдөр эрх мэдэлд ийнхүү хүрчээ. 

Жагсаал 2018.12 сар